Улсын төсвийн 135.000.000 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 45 ширхэг мотоцикл нийлүүлж хөдөөгийн багийн засаг дарга нарыг унаажууллаа. Уг тендерийг “Гайхамшигт өнгө” ХХК тендерт шалгарч нийлүүлсэн байна. Энэ асуудлыг шийдэхэд УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хувь нэмэр их байсныг ажлын хэсгийн зүгээс онцоллоо. Багийн эмч нар унаатай болсноор ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, цаг хугацаа хэмнэх гээд олон давуу талууд бүрдэж байна.2022.12.22
Хариулт (0 )