khovd.mn

Т.Жаргалсайхан: Би Мотоблок ХХК-нд хувь эзэмшдэг нь үнэн

Улсын төсвийн 5 орчим тэр бум төгрөгийн төсөвт өртөгөөр Ховд аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан хэдий ч өнөөдрийг хүртэл тус эмнэлэгт хүүхэд нялхас хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа юм. Учир нь стандартын шаардлага хангаагүй, дутуу дулимаг барилгыг улсын комисс хүлээж авсан. Тус эмнэлэгийг барьсан “Мотоблок” ХХК нь одоогийн аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий ХХК […]

0
986
Т.Жаргалсайхан: Би Мотоблок ХХК-нд хувь эзэмшдэг нь үнэн

Улсын төсвийн 5 орчим тэр бум төгрөгийн төсөвт өртөгөөр Ховд аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдсан хэдий ч өнөөдрийг хүртэл тус эмнэлэгт хүүхэд нялхас хэвтэн эмчлүүлж чадахгүй байгаа юм.

Учир нь стандартын шаардлага хангаагүй, дутуу дулимаг барилгыг улсын комисс хүлээж авсан. Тус эмнэлэгийг барьсан “Мотоблок” ХХК нь одоогийн аймгийн ЗД-ын орлогч Т.Жаргалсайханы хамаарал бүхий ХХК юм.

Тус ХХК-нд Т.Жаргалсайхан дарга хувь эзэмшдэг хэрнээ эмнэлэгийг барих улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрөө томилж гарын үсгээ зурж, төрийн тамгаар баталгаажуулсан нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Харин түүнд НАМ нь хариуцлага тооцож чадахгүй байсаар – жилийн нүүрийг үзлээ. 

Энэ асуудалд тэр ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ Би Мотоблок ХХК-нд хувь эзэмшдэг нь үнэн, гэхдээ би захирал нь биш, санхүүгийн ямар нэг эрх мэдэлтэн биш, ийм л ажилтан нь. Ямар нэг албан тушаалтанд нөлөөлсөн гэдэг юмуу, эсвэл дарамт шахалт үзүүлсэн бол тэрнийхээ хариуцлагыг хүлээнэ гэв. 2020.04.15

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл