khovd.mn

П.Эрдэнэ-Очир: Тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал гахай болоод байна

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Энэ үеэр Буянт сумаас сонгогдсон төлөөлөгч П.Эрдэнэ-Очир Тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал гахай болсныг онцолсон юм. Тэрээр хэлэхдээ гахайнууд шөнд тариаланчдын талбай руу орж бүх нийтээр нь сүйтгэж байна, хамгийн багадаа нэг айлд сая төгрөгний хохирол учруулдаг. Үүнээс шалтгаалан манай тариаланчид шөндөө унтдаггүй, хөгжим диско тавьж, машиныхаа гэрлээ асааж […]

0
1006
П.Эрдэнэ-Очир: Тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал гахай болоод байна

Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан боллоо. Энэ үеэр Буянт сумаас сонгогдсон төлөөлөгч П.Эрдэнэ-Очир Тариаланчдад хамгийн тулгамдсан асуудал гахай болсныг онцолсон юм. Тэрээр хэлэхдээ гахайнууд шөнд тариаланчдын талбай руу орж бүх нийтээр нь сүйтгэж байна, хамгийн багадаа нэг айлд сая төгрөгний хохирол учруулдаг. Үүнээс шалтгаалан манай тариаланчид шөндөө унтдаггүй, хөгжим диско тавьж, машиныхаа гэрлээ асааж хонодог. Шөнө нь амарч чадахгүй хүн мэдээж өдөр нь ажлын бүтээмжгүй гамшгийн байдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар байгаль орчны байцаагчдаа хандаад хохирлын хэмжээ асуудлаа тавьсан. Тийм учраас хуваарилалтыг зөв хиймээр байна. Гахайны агнуурын тоог нэмэх шаардлагатай хэмээсэн юм. Мөн бодит байдлыг үзье гэвэл БОАЖГ-ын дарга С.Батбаяр дарга та манай суманд очоод хоноод үзээрэй гэлээ.

2022.10.21

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл