khovd.mn

Петровисын самбар дээр алдаа гарсан гэв

НИК ХХК өнгөрсөн 7 хоногт шатахууны үнээ огцом нэмж АИ92- 3090,  АИ95-3350, ДТ-3045 болгосон нь Ховд аймгийн ард иргэдийн эсэргүүцлэл шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Энэ асуудлаар Петровис ШТС-ийн ерөнхий инженер н.Мөнхцогоос тодруулахад гадаад валют өссөн учраас шатахууны үнэ нэмэгдсэн. Гэхдээ АИ92 нэмэгдээгүй. Тухайн өдөр самбар дээр алдаа гарсан учир 3090 гэж бичигдсэн байж болзошгүй. Бид […]

0
2103
Петровисын самбар дээр алдаа гарсан гэв

НИК ХХК өнгөрсөн 7 хоногт шатахууны үнээ огцом нэмж АИ92- 3090,  АИ95-3350, ДТ-3045 болгосон нь Ховд аймгийн ард иргэдийн эсэргүүцлэл шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Энэ асуудлаар Петровис ШТС-ийн ерөнхий инженер н.Мөнхцогоос тодруулахад гадаад валют өссөн учраас шатахууны үнэ нэмэгдсэн. Гэхдээ АИ92 нэмэгдээгүй. Тухайн өдөр самбар дээр алдаа гарсан учир 3090 гэж бичигдсэн байж болзошгүй. Бид энэ асуудлыг дотооддоо шалган нягталж байна гэдэг тайлбарыг өглөө. НИК ХХК-ийн хувьд өнгөрсөн жилүүдэд үнээ нэмсээр ирсэн. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль болчихоод байгаа. Тийм ч учраас нэг компани монополь тогтоож үнэ хөөрөгдүүлж байгаа нь иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна. Цаашид тус компани шатахууны үнээ хэрхэх нь анхаарлын төвд байна. 2022.03.21 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл