Нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг өнөөдөр Улаанбаатар хотоос татан авч гэрийн тусгаарлалтанд шилжүүллээ. Үүнээс гадна хувийн авто машинаар ирж байгаа иргэд ч цөөнгүй байна гэлээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 1091 иргэн гэрийн тусгаарлалтанд байгаа бол Жаргалант сумын төвд 447 иргэн байна гэх мэдээллийг албаныхан өглөө. Жаргалант сумын “Онцгой комисс”-ын шийдвэрээр сар шинийн өдрүүдэд төрийн албан хаагчдыг дайчлан гэрийн тусгаарлалтанд байгаа иргэдийг хянах ажлыг 2021.02.09-ны өдрөөс эхлэн зохион байгуулаад байгаа юм. Иймд иргэд та бүхэн цар тахлын үед дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчилгүй, иргэн хүнийхээ үүргийг чанд биелүүлж эрсдэл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.
Энэ сарын 11-ны өдрөөс эхлэн 2021.02.16-ны өдөр хүртэлх хугацаанд аймаг сумдын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэрийг аймгийн “Онцгой комисс”-оос гаргасан. Иймд иргэд та бүхэн төр засгийнхаа шийдвэрүүдийг мөрдөж гэр гэртээ сар шинээ угтах нь зүй ёсны хэрэг болж байна.
Хариулт (0 )