Ховд аймгийн Мөст сумын Баянхайрхан багт малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт 349 тоо толгой мал шүлхийгээр өвчилж 1 бог хорогдоод байгаа аж. Шүлхий өвчин дэгдсэнтэй холбогдуулан тус багт хөл хорио тогтоож 2021 оны 10-р сар хүртэл хязгаар тогтоожээ. Өнөөдрийн байдлаар МУ-д шүлхийгийн вакцин байхгүй тул ирэх 9-р сараас вакцинаа татаж авмагц вакцинжуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
2021.08.23
Хариулт (0 )