khovd.mn

Д.Энхболдод холбогдох шүүх хурал хойшиллоо

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Д.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд товлогдсон боловч хойшиллоо. Тодруулбал, Шүүгдэгч Д.Энхболдын өмгөөлөгч н.Жаргалбаяр […]

0
81
Д.Энхболдод холбогдох шүүх хурал хойшиллоо

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга асан Д.Энхболдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд товлогдсон боловч хойшиллоо.

Тодруулбал, Шүүгдэгч Д.Энхболдын өмгөөлөгч н.Жаргалбаяр нь Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул шүүх хуралдааныг 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулах хүсэлт гаргасан юм.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлууллаа.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл