khovd.mn

Мотоблок ХХК хариуцлага хүлээх үү?

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн 4 тэрбум 930 сая төгрөгийн  төсөвт өртөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгыг “МОТОБЛОК” ХХК  2020 оны 12-р сард барьж ашиглалтанд оруулсан ч  жилийн нүүр үзээгүй байхад эвдэрч гэмтэж эхэллээ, цонх, тааз, хаалганаасаа дулаан алдаж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд болон эмч эмнэлэгийн ажилчид тав […]

0
1454
Мотоблок ХХК хариуцлага хүлээх үү?

Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн 4 тэрбум 930 сая төгрөгийн  төсөвт өртөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэгийн барилгыг “МОТОБЛОК” ХХК  2020 оны 12-р сард барьж ашиглалтанд оруулсан ч  жилийн нүүр үзээгүй байхад эвдэрч гэмтэж эхэллээ, цонх, тааз, хаалганаасаа дулаан алдаж, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд болон эмч эмнэлэгийн ажилчид тав тух алдаж байна гэх санал гомдлууд тасрахгүй байгаа юм. Тус барилга чанарын шаардлага хангаагүй, стандарт бус баригдсан нь цаашид ноцтой аюул, эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм ч учраас тус ХХК-иас олон нийт хариуцлага нэхэж эхлээд удаж байна. Хамгийн анхаарал татаж буй асуудал нь Ховд аймгийн засаг даргын орлогч Тогтохын Жаргалсайхан энэ ХХК-д хамааралтай болж хувирсан. Тодруулж хэлбэл “МОТОБЛОК” ХХК-ийг ах дүү хоёр болох Т.Бямбажаргал, Т.Жаргалсайхан нар эзэмшдэг.  Аймгийн засаг даргын орлогчын хамаарал бүхий компани учир албан тушаалаа ашиглаж улсын комисст нөлөөлсөн байж болзошгүй байгаа. Хамгийн ноцтой асуудал нь барилгын ажлыг хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнийг Т.Жаргалсайхан дарга өөрөө томилсон нь ашиг сонирхолын зөрчил байна гэж харж болохоор байна. Улсын комиссын бүрэлдэхүүн дутуу гүйцэтгэлтэй, стандарт  шаардлага хангаагүй барилгыг яагаад хүлээж авав гэдэг нь ихээхэн анхаарал татсаар байна. Даргын хамаарал бүхий компанид хууль үйлчилдэггүй юм уу, эсвэл шударга бусын хонгил төрийн албанд нүүрлэсэн үү. Одоо хариуцлагыг хэн хүлээх вэ? барилгыг барьсан компани хүлээх үү  эсвэл хүлээж авсан улсын комиссын бүрэлдэхүүн хүлээх үү гэдэг нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байна. 

Ямартай ч олны шахалт шаардлагаар “МОТОБЛОК” ХХК-иас ажлын хэсэг гарч нэмэлт засварын ажлуудыг тус эмнэлэг дээр хийж гүйцэтгэж байна. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл