БОЭТ-ийн их эмч, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Бадамхорлоо өвчтнийхөө кардыг сөхөж үздэггүй, өрөөнөөсөө гараад зугтдаг ёс суртахуунгүй үйлдэл үзүүлж хүнд суртал гаргаж байгаа талаар иргэн Д.Ариунжаргал манай сайтад хандаж мэдээлэл хийсэн. Түүний нөхөр Л.Гантөмөр 3 жилийн өмнөөс хөдөлмөрийн чадвараа алдаж, энгийн хүн шиг өөрөө хувцасаа өмсөж, сууж босож, юм өргөж чадахаа больжээ. Түүний өвчний онош нь “поли артреид” буюу төрөлхийн үе мөчний “рематойд” гэдэг нь батлагдсан. Нэг ёсондоо нуруу, хөл, гар,тохой, мөрний үенүүд ажиллагаагүй болсон учир группт орох заалттай, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдсан болохыг 1 дүгээр эмнэлэгийн үе судлалын нарийн мэргэжлийн эмч нар тогтоожээ. Ийм байхад Ховд аймгийн БОЭТ группт оруулахгүй хүнд суртал гаргасаар байгаа тухай ар гэр нь бидэнд хандсан юм. Тэгвэл энэ асуудлаар БОЭТ-ийн зүрх судасны их эмч Л.Бадамхорлоогоос тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би өвчтнөө үзээгүй биш үзсэн. Картыг эь эргүүлж харсан. Тухайн өвчтөн маань 2021 оны 6 сараас эхэлж манай эмнэлэгээр үзүүлсэн юм билээ. Энэ хугацаанд яг миний нэр дээр цахим аваад үзүүлсэн үзлэг байгаагүй. Гэтэл гомдол гаргаад байгаа Ариунжаргал гэх иргэн миний нэртэй цахим бүртгэл үзүүлсэн. Манай цахимд бүртгүүлэхдээ зүрх судас гэж бүртгүүлбэл ямар ч эмч байсан ч миний нэрээр цахим нь гардаг гэх тайлбарыг өглөө. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг видео бичлэгээс үзнэ үү.
Хариулт (0 )