УИХ-ын гишүү З.Мэндсайхан Монгол Улсын Сангийн Сайдын ажлыг аваад удаагүй хэдий ч дорвитой ажлуудыг хийж эхлүүлээд байна. Тухайлбал:Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангах, төсвийн орлогын баазыг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, мөн хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийн харилцаанд нийцүүлэн татварын бодлогыг шинэчлэх асуудалд анхаарч байгаа талаараа өөрийн цахим хуудсаараа онцолсон байна.
Мөн төсвийн сахилга батыг чанд мөрдөж, татварын тогтолцооны шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, өрийн удирдлагыг хариуцлагатай, ил тод байлгахад анхааран төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, ойлгомжтой тайлагнах зэргээр төр болон татвар төлөгчдийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч эхэлжээ.
Түүнчлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлж байгаатай холбогдуулан уг өдрийг “Хэрэглээнд үндэслэсэн зөвлөгч татварын алба” уриан дор зохион байгуулжээ.






















Хариулт (0 )