khovd.mn

Задгай талбайд хүнсний ногоо эрхлэгчдийн ажлын байрыг эхлээд шийдэх ёстой

Ховд аймгийн төв захын дээд талд байрлах задгай талбайд, зам дагуу хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин хөөж, хэл амаар доромжилж байгаа талаар худалдаачид санал, гомдлоо илэрхийллээ. Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин хөөж, хэл амаар доромжилж байгаа […]

0
60
Задгай талбайд хүнсний ногоо эрхлэгчдийн ажлын байрыг эхлээд шийдэх ёстой

Ховд аймгийн төв захын дээд талд байрлах задгай талбайд, зам дагуу хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин хөөж, хэл амаар доромжилж байгаа талаар худалдаачид санал, гомдлоо илэрхийллээ.

Ховд.мн сайтын сурвалжлах баг Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг, хүнсний ногоо худалдаалдаг иргэдийг Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин хөөж, хэл амаар доромжилж байгаа тухай иргэдийн гомдлын мөрөөр сурвалжиллаа.

Ховд аймгийн төв барааны захын дээд хэсэгт, Билгүүн төвийн эсрэг талд зам дагуу байрлах задгай талбайд жил бүр тус аймгийн худалдаа эрхлэгчид улирлын чанартай хүнсний ногоо худалдаалдаг.

Гэвч хэдэн жилийн өмнөөс Ховд аймгийн Жаргалант сумын зүгээс нийтийн эзэмшлийн газар, зам талбайг чөлөөлөх шаардлага тавьж ирсэн. Энэ жилийн хувьд 5 дугаар сарын 1-ний дотор чөлөөлөх шаардлага хүргүүлсэн бөгөөд хэрэв чөлөөлөхгүй бол албадан буулгах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн байна.

Жил бүр тус газрын худалдаа эрхлэгчтэй зүй бус харьцаж, дармтладаг гэж тус газрын худалдаа эрхлэгчид ярилаа.

Энэ хүрээнд тус газрын худалдаа эрхлэгчид Ховд аймгийн Засаг дарга болон Жаргалант сумын ЗДТГ-т өргөдөл гаргаж.

Тус газарт 12 гаруй хүн худалдаа эрхэлдэг бөгөөд 4 дүгээр сараас эхлэн 8 сар хүртэл хүнсний ногоо худалдаалдаг байна. Тэд хувь хүнээс хүнсний ногоог бөөндөж авч, 300–500 төгрөгийн нэмэгдэлтэйгээр худалдаалдаг аж.

8 дугаар сараас хойш Ховд аймгийн төв барааны захын урд байрлах геологийн хашаанд худалдаа эрхэлдэг. Гэвч тухайн газар нь хот хоорондын автобус зогсдог, зогсоолын хүртээмж муу, байршил тааруу тул хүн их ирдэггүй, улмаар орлого буурдаг гэж худалдаа эрхлэгчид ярилаа.

Тэд аль болох эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний ногоо худалдаалахыг зорьдог бөгөөд оройн цагаар тухайн газрын хог хаягдлыг цэвэрлэдэг байна.

Өөр газар байрлах павильоны нөхцөлийг судалж үзэхэд битүү орчинтой тул хүнсний ногоо соёолох, муудах асуудал гардаг гэжээ.

Хэрэв энэ талбайд худалдаа эрхлэх боломжгүй болвол тэд өдрийн орлогоо алдах эрсдэлтэй болж байна.

Иймд стандартын шаардлага хангасан, агаарын солилцоо сайн, автомашины зогсоолтой, бусад дэд бүтэц шийдэгдсэн нэгдсэн зах байгуулахыг худалдаа эрхлэгчид хүсэж байна. Ийм зах байгуулагдвал тэд тогтмол орлоготойгоор ажлаа үргэлжлүүлэх боломжтой юм.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл