Ховд аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид цагдаагийн байгууллага үүсч хөгжсний 100 жилийн ойн баярын өдрөө энэ сарын 14-ний өдөр тэмдэглэсэн байна. Энэ үеэр нэр бүхий цагдаагийн 2 алба хаагч нэгнээ хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарсан юм. Энэ асуудалд холбогдоод байгаа цагдаагийн алба хаагч Ц-ийн гэр бүл мэдээлэл хийе гэж бидэнд хандлаа. Тодруулбал: Тус цагдаагийн газрын алба хаагч болох Эрүүгийн ахлах, цагдаагийн хошууч Ц нь хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Х-г хутгалж гэмтээсэн гэх мэдээлэл гарсан. Үүнд эрүүгийн ахлах, цагдаагийн хошууч Ц манай сайтад тайлбар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ манай алба хаагчид тухайн өдөр баяр тэмдэглэсэн энэ үеэр Х нь намайг ална хэмээн 3 удаа барьж зодсон, манай алба хаагчид салгасан, би тухайн үед архи согтууруулах ундаа уугаагүй байсан. Төд удалгүй манайхан үйл ажиллагаа дуусаад харьцгаасан. Би гэртээ ирээд байж байтал Х манай хашаанд орж ирж ална хэмээн хашгирч, эхнэрийг минь айлгасан. Намайг ална гээд байсан учир өөрийгөө хамгаалах үүднээс гал тогоон дээр байсан хутгыг аваад гарсан. Тэгээд тийм зүйл болсон би сайн санахгүй байна гэх тайлбарыг өглөө. Энэ асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аж. 2022.07.17
Хариулт (0 )