Г.Ган-Очирт Францын шүүхээс 2.2 жилийн ял оноожээ.
12-р сарын 28-ны өдөр Франц улсад оршин суудаг монголчууд баяр тэмдэглэсэн бөгөөд энэ үеэр Г.Ган-Очир согтож, агсам тавьж, улмаар өөрт нь шаардлага тавьсан нэгэн эмэгтэйг зоджээ.
Тус улсын цагдаагийн алба хаагчид Г.Ган-Очирыг баривчлан авч явсан бөгөөд шүүхээс 1.6 жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учир давж заалдсан ба тус улсын шүүх “Гэм буруугаа ухамсарлалгүй, шүүхийг үл хүндэтгэсэн” хэмээн нэмж, 6 сарын ял оноожээ.
Эх сурвалж: Gereg.mn
Хариулт (0 )