khovd.mn

Б.Шинэзориг: Цаашид чанар стандартгүй , орчны тохижилтгүй орон сууц, барилга байгууламж хүлээж авахгүй

Ховд аймгийн хэмжээнд баригдаж байгаа барилга, байгууламж орон сууцнууд чанар стандартын шаардлага хангахгүй, хүн амьдрах таатай орчингүй, гадна тохижилтгүй гэх мэт шүүмжлэлүүд иргэдийн дунд байдаг. Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүн барилгын компаниудаас шан харамж аваад шаардлага хангахгүй барилга хүлээгээд авчихдаг гэх мэдээллүүд ч мэр сэр байдаг. Эцсийн үр дүнд иргэд, оршин суугчид […]

0
187
Б.Шинэзориг: Цаашид чанар стандартгүй , орчны тохижилтгүй орон сууц, барилга байгууламж хүлээж авахгүй

Ховд аймгийн хэмжээнд баригдаж байгаа барилга, байгууламж орон сууцнууд чанар стандартын шаардлага хангахгүй, хүн амьдрах таатай орчингүй, гадна тохижилтгүй гэх мэт шүүмжлэлүүд иргэдийн дунд байдаг.

Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүн барилгын компаниудаас шан харамж аваад шаардлага хангахгүй барилга хүлээгээд авчихдаг гэх мэдээллүүд ч мэр сэр байдаг.

Эцсийн үр дүнд иргэд, оршин суугчид хохирч, тэдний эрх ашиг зөрчигдсөөр ирсэн.

Барилга байгууламжийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан манай сайтын сурвалжлах баг ГХБХБГ-ын дарга Б.Шинэзоригоос уг асуудлаар тодрууллаа.

Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд иргэний өмчийн 0.7 га газрыг худалдаж аваад орон сууц барьдаг ч тухайн газар нь зай талбай бага, хүртээмжгүй, шаардлага хангадаггүй гээд олон зүйлийг энд дурьдаж болно.

Тэгвэл цаашид хариуцлагагүй барилгын компаниудыг хэрхэн яаж хариуцлагажуулах вэ, стандартад нийцсэн барилга байгууламжийг хүлээж авах асуудалд мэргэжлийн байгууллагууд анхаарч, явцын хяналтыг сайжруулах нь зүй ёсны хэрэг болж байна.

Б.Шинэзориг хэлэхдээ өмнөх дарга нарын алдаанууд ч байна, гэхдээ өнгөрснийг ярихгүй, одоонооос ужгирсан энэ асуудлыг цэгцэлнэ. Ховд аймагт баригдаж буй барилга байгууламж, орон сууцнуудыг стандартад нийцүүлж, чанарын шаардлага хангахгүй байгааг нь хүлээж авахгүй байх тал дээр хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл