Цагдаагийн алба хаагчийн унадаг дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг буруутгаж, охиныг гэрээс нь авч явж цагдаагийн хэсэг дээрээ аваачаад гавлаж хонуулсан, гэдэс рүү нь буу тулгаж, хана мөргүүлж ээмгийг нь хугаласан, эрүү хэсгээс нь дээшээ өргөж, охиныг минь айлган цочоож ял тулгасан явдалд гомдолтой байна хэмээн охины ээж манай сайтад хандаж мэдээлэл хийсэн юм.
Уг мэдээллийн мөрөөр бид тал талын байр суурийг хүргэсээр байна.
Тэгвэл энэ хэрэгт холбогдоод байгаа Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатараас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ миний дугуй 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр алга болсон. Нэг хоёр гэрчүүдийн мэдээллээр тухайн хүүхдийг унаад явж байна гэдэг мэдээлэл ирсэн.
Тэгээд тухайн өдөр манай эхнэр, миний өөрийн бага хүүгийн хамт тэр айлыг сураглаад очиход тухайн айлд 3 хүүхэд байсан. 3 хүүхдийг аваад ээжийнх нь ажил дээр очоод учир явдлыг ярьсан.
Тэгээд 3 хүүхдийг нь хүргээд өгье гэж ээж рүү нь ярьсан. Ээж нь миний ажил тараагүй байна, ажлаа тараад очоод авьяаа, түр наанаа байлгаж байгаачээ гэж хэлсэн.
Би өрөөрүүгээ 3 хүүхдийг авч орсон, өрөөнд 3 хүүхэд зогсож байхад дотруур байрны багш орж ирж харсан, энэ хугацаанд ээж рүү нь хэд хэдэн удаа залгасан.
Тэгээд ээж нь ирээд ээжийнх нь хамт 3 хүүхдийг гэрт нь хүргэж өгсөн гэх мэт тайлбаруудыг хэлж байна. Тэгвэл охины ээжийн хувьд цагдаа худлаа ярьж байна, би өглөө 08:30 цагт охиноо авахаар цагдаагийн хэсэг дээр очиход охин минь гавтай гарч ирсэн.
Цагдаа тэр үед гавыг чинь тайллаа шүү пизда минь хэмээн охиныг минь доромжилсон гэв. Харин охин хэлэхдээ цагдаа намайг гавтай хонуулсан, тэр маш харанхуй өрөө байсан, их даарч айсан, миний гэдэс рүү буу тулгаж, хана мөргүүлсэн гэх тайлбарыг өгсөн.
Ямартай ч энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байна.Бид эргэн мэдээлэх болно.
Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү
2022.04.18
Хариулт (0 )