Өнөөдөр аймгийн удирдлагууд жагсаал зохион байгуулсан залуучуудыг хүлээн авч уулзаж тэдний санал хүсэлтийг сонслоо. Залуучууд хэд хэдэн асуудал дэвшүүлсэн ч дарга нар оновчтой хариулт өгч шийдвэр гаргаж чадсангүй. Энэ үеэр засаг дарга Б.Дүгэржав хэлэхдээ бидний зориод байгаа гол асуудал юу вэ гэхээр сахилга баттай төрийг бий болгоё гээд хариуцлагатай тунгалаг төр хөтөлбөрийг хэрэгжүүлээд ажиллаж байна. Гэхдээ ковид шүлхийтэй ноцолдсоор байгаад сүүлийн 2 жилийг барлаа. Үндсэн ажилтайгаа оролдохоос илүү ажлын дийлэнхи хувийг ковид шүлхий гэдэг 2 зүйлтэй ноцолдсоор байгаад барж байна. Энэ утгаараа иргэд мэдээллээр дутмаг байгаа гэв.
2022.04.13
Хариулт (0 )