Батцоожийн Баялаг-Эрдэнэ нь Ховд аймгийн Засаг дарга Э.Болормааг томилогдож ирэхтэй зэрэгцэн тушаал шийдвэргүйгээр ЗДТГ-т ажиллаж, төрийн захиргаан дотор сууж, хурал цуглаанд оролцоод байгаа асуудлыг манай сайт өмнө нь нэг бус удаа сурвалжилсан. Түүнийг зарим төрийн албан хаагчид ажлын албаны даргаа гэж дууддаг бол зарим дарга нар засаг даргын зөвлөх, туслах ч гэж дууддаг. Түүний хувьд ямар нэгэн албан тушаалд томилсон албан ёсны шийдвэр тушаал гараагүй байхад миний тушаал шийдвэр албажаад ирж байгаа гэдэг нэрийн дор аймгийн төрийн захиргаанд тодорхой томилгоогүйгээр ажиллаж байсан.
Б.Баялаг-Эрдэнэ 2021 оны наймдугаар сараас эхэлж ЗГХЭГ-т шинжээчээр томилогдон ажилд орсон тухайгаа өөрөө ярьсан. Үүнээс үзэхэд төрийн албанд ажилласан туршлага нь ердөө 1 жил гарантай.
Тэгвэл тушаал шийдвэр нь албажиж ирсэн эсэхийг түүнээс тодруулахад цаанаасаа асуу, миний бие муу байна, засаг даргын зөвлөхөөр томилогдсон гэж хэлээд ярилцлага өгөхөөс цааргалав.
Хариулт (0 )