Ховд аймгийн Булган суманд 5 давхар орон сууц баригдаж байна. Тус суманд анх удаагаа орон сууц баригдаж байгаад иргэд талархалтай хандаж байгаа юм.Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь сумын иргэдийн хүсэн хүлээж байсан ажлын нэг юм. Орон сууцыг барьж байгуулах ажлыг Жаргалант луу, Чандмань уушир ХХК-иуд гүйцэтгэж байна. Тус ХХК-иуд барилгын норм стандартыг хангаж, гадна тохижилтын ажлуудыг орхигдуулахгүй барьж гүйцэтгэжээ. Суманд орон сууц баригдснаар иргэд тав тухтай орчинд амьдрах боломж бүрджээ. 2022.04.22
Хариулт (0 )