Монгол Улсын баруун хязгаарт 20 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт тулгаралт болох Байтаг богдын тулалдааны 75 жилийн түүхэн ой энэ оны 6 дугаар сарын 08-09-ний өдөр болно. Ойг угтсан олон бүтээлч ажил тус суманд өрнөж байна. Ялангуяа эх оронч, баатруудынхаа үйл хэргийг мөнхлөх, тэдний гэрэлт хөшөө дурсгалыг сэргээх, гудамж талбайн тохижилт гээд томоохон ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Тэгвэл Буурлын хар”-д зайсан босгохоос гадна, саравч, нойлын асуудлыг шийдэж, есөн хөлт цагаан тугийг байрлуулж, мод тарих, зүлэгжүүлэх гэх мэт тохижилтын ажлуудыг цогцоор нь шийджээ.
Хариулт (0 )