Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Чандмань уушир” ХХК-ийн барьж байсан 40 айлын орон сууцны 4 давхраас 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өргөгч подемийн тороос тасарч 11 хүн унаж 4 хүн амь насаа алдсан харамсалтай үйл явдал болов.
Тэгвэл золгүй байдлаар амь үрэгдсэн барилгачин залууст эмгэнэл илэрхийлж зул өргөх ёслолыг Ховд аймгийн засаг даргын тамгын газраас 2025.05.19-ны өдрийн 21:00 цагт “Ард Аюуш”-ийн талбайд зохион байгуулна. Эрдэнэт хүний амь нас дахин бүү эрсдэг. Талийгаачдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Хариулт (0 )