khovd.mn

Адуучин 2022 тэмцээн боллоо

Адуучин 2022 тэмцээн энэ сарын 15-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Цагаан бөлбөө амралтын газрын  шувуун цуглаан хэмээх газарт зохион байгуулагдлаа. Тэмцээн ташуур шүүрэх, морь бугуйлдах, уурга шүүрэх, хангал сургах гэсэн дөрвөн төрлөөр явагдлаа. Уг тэмцээнийг Буянт сумын Цагаан бургас багийн малчин залуучууд болох Д.Лувсан-Очир,П.Батцоож, Ш.Даваажаргал, Б.Пүрэвдорж, Б.Буяндэлгэр нар санаачлан зохион байгууллаа. Тэмцээн […]

0
1371
Адуучин 2022 тэмцээн боллоо

Адуучин 2022 тэмцээн энэ сарын 15-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Цагаан бөлбөө амралтын газрын  шувуун цуглаан хэмээх газарт зохион байгуулагдлаа.

Тэмцээн ташуур шүүрэх, морь бугуйлдах, уурга шүүрэх, хангал сургах гэсэн дөрвөн төрлөөр явагдлаа. Уг тэмцээнийг Буянт сумын Цагаан бургас багийн малчин залуучууд болох Д.Лувсан-Очир,П.Батцоож, Ш.Даваажаргал, Б.Пүрэвдорж, Б.Буяндэлгэр нар санаачлан зохион байгууллаа. Тэмцээн анх удаагаа зохион явагдсан хэдий ч өргөн цар хүрээг хамарч Ховд аймгийн 14 сумын 65 адуучин залуус оролцож ийнхүү хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.

Адуучин тэмцээн нь нүүдэлчин Монгол түмний соёл, уламжлал, үүх түүхтэй салшгүй холбоотой. Тийм ч учраас энэхүү үүх түүх, монгол ёс уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, морь малтайгаа зөв харьцаж сургах, малчин залуучуудыг бие биенээсээ туршлага судлуулах, морьтны соёлоо дээдлэгч түмэн олныхоо мэлмийг мялааж, адуучин залуусынхаа эрдэм ухааныг шалгаж, тэднийг дэмжих зорилгын дор зохион явуулсан юм. Уг тэмцээний үеэр үзэгчдийн хамгийн их анхаарлыг татаж байсан хэсэг нь эмнэг сургах байлаа.

Тухайлбал: Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь адуучин залуучуудын тэсвэр тэвчээрийг шаардсан үзүүлбэр байлаа.  Монголчууд 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн уламжлалтай. Энэ уламжлал ч өнөөг хүртэл тасраагүй хэвээр байна.

Ташуур уурга шүүрэх, морь бугуйлдах зэрэг нь адуучин залуучуудын авхаалж самбааг бас л шаардсан хэцүүхэн үзүүлбэрүүдийн нэг байлаа. Адуучин залуус газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байсан бол түмэн адуун дотроос нэг морийг сонгон бугуйлдаж байгаа нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.

 Ийнхүү адуучин тэмцээн өргөндэлгэр зохион байгуулагдаж нийлбэр 48  оноогоор Ховд аймгийн Мянгад сумын адуучин н.Амартүвшин тэргүүн байр, 47 оноогоор Буянт сумын Цагаан бургас багийн адуучин Х.Билгүүн дэд байр, 45 оноогоор  Алтай сумын адуучин н.Отгонбаяр,гуравдугаар байр, 42 оноогоор Жаргалант сумын адуучин н.Балжинням тусгай байранд тус тус шалгарч шагналаа гардан авлаа.

Харин хос морьтон тэмцээнд Дөргөн сумын малчин н.Хөхнохой, н. Чимэгээ нар тэргүүн байр,  Манхан сумын малчин  н.Хүжхүү, н.Туяа нар дэд байр,  Дуут сумын малчин н.Нэмэхбуян, н.Дэлгэрцэцэг  нар гуравдугаар байр эзэлснээр энэ удаагийн адуучин тэмцээн өнөдрөлөө.

 

Уг тэмцээнийг Буянт сумын Цагаан бургас багийн малчин 5 залуу, Цагаан бөлбөө амралтын газартай хамтран зохион байгуулсан юм. Адуучин тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа энэ үеэр онцоллоо. 

Адуучин тэмцээнийг өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 19:00 цагт Ховд.мн-ээс хүлээн авч үзнэ үү

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл