khovd.mn

Өнгөрсөн 7 хоногт Ховд аймагт 68 гэмт хэрэг зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн 7 хоногт Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт зам тээврийн осол болон зөрчлийн шинжтэй 68 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 26, зам тээврийн ослын шинжтэй 6, давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдсэн тухай Ховд аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн […]

0
229
Өнгөрсөн 7 хоногт Ховд аймагт 68 гэмт хэрэг зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн 7 хоногт Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт зам тээврийн осол болон зөрчлийн шинжтэй 68 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 26, зам тээврийн ослын шинжтэй 6, давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдсэн тухай Ховд аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Бямбадорж мэдээллээ.

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотой замын хөдөлгөөнд мотоциклтой хөдөлгөөн нэмэгдэж байгаа учир эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьж байхыг анхаарууллаа.

Мөн эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн гол холбогдогч нь насанд хүрээгүй хүүхэд болж байгаа талаар албаны эх сурвалж онцлов.

Иймд согтуугаар болон эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодож өөртөө болон өрөөл бусдад эрсдэл учруулахгүй байхыг анхаарууллаа.

Мэдээ бэлтгэсэн: Н.Түмэндэмбэрэл, М.Булган

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл