khovd.mn

Мотоциклтэй иргэн авто машинтай мөргөлдөж нэг хүний амь нас эрсджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил сүүлийн үед эрс нэмэгджээ. Өнгөрсөн 7 хоногт гэхэд л Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт зам тээврийн осол болон зөрчлийн шинжтэй 68 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 26, зам тээврийн ослын шинжтэй 6, давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 гомдол мэдээлэл […]

0
1125
Мотоциклтэй иргэн авто машинтай мөргөлдөж нэг хүний амь нас эрсджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил сүүлийн үед эрс нэмэгджээ.

Өнгөрсөн 7 хоногт гэхэд л Ховд аймгийн нутаг дэвсгэрт нийт зам тээврийн осол болон зөрчлийн шинжтэй 68 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 26, зам тээврийн ослын шинжтэй 6, давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 гомдол мэдээлэл тус тус бүртгэгдээд байгаа юм.

Тэгвэл Ховд аймгийн Жаргалант сум Рашаант багийн нутаг дэвсгэрт Улаан богочийн рашааны орчимд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мотоциклтой 2 иргэн, авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргаж нэг иргэн газар дээрээ нас барсан байна.

Цагдаагийн байгууллага хэргийн газарт үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм журмаа биелүүлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл