khovd.mn

Б.Шинэзориг: Барилгаас унаж амь насаа алдсан залуусын ар гэрт эмгэнэл илэрхийлье

“Чандмань уушир”ХХК-ийн 5 сарын 17-ны барилгын осолтой холбоотойгоор мэргэжлийн байгууллага хэрхэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан эсэх тухайн барилга дээр ямар ямар шалгалт үзлэг хийсэн талаар Ховд аймгийн барилга хот байгуулалтын дарга Б.Шинэзоригоос тодруулга мэдээлэл авлаа. Тэрээр хэлэхдээ маш харамсалтай үйл явдал боллоо. Барилга дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан залуу ажилчдаас 3 иргэн нас барлаа […]

0
457
Б.Шинэзориг: Барилгаас унаж амь насаа алдсан залуусын ар гэрт эмгэнэл илэрхийлье

“Чандмань уушир”ХХК-ийн 5 сарын 17-ны барилгын осолтой холбоотойгоор мэргэжлийн байгууллага хэрхэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан эсэх тухайн барилга дээр ямар ямар шалгалт үзлэг хийсэн талаар Ховд аймгийн барилга хот байгуулалтын дарга Б.Шинэзоригоос тодруулга мэдээлэл авлаа.

Тэрээр хэлэхдээ маш харамсалтай үйл явдал боллоо. Барилга дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан залуу ажилчдаас 3 иргэн нас барлаа .

Тухайн нас барсан иргэдийн ар гэр болон гэмтэж эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдээ хурдан шуурхай эдгээсэй гэдэг байдлаар төрийн байгууллагын зүгээс авч ажиллах ёстой бүх арга хэмжээг авч байна.

Аймгийн удирдлагууд маш шуурхай ажиллаж байгаа. Тухайн байгууллага дээр биш Ховд аймагт баригдаж байгаа нийт барилга байгууламж дээр салбарыг хариуцсан мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа хяналт болон хуваарьт шалгалтууд хийгээд ажиллаж байна.

Тухайн үед хийгдсэн шалгалтын мэдээллүүд манай веб хуудас болон пэйж дээр тавигдсан байгаа гэж мэдээллээ.

Цаашид яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Олон залуус энэ мэт амь насаа алдсаар байх уу?Цаашид барилгын компаниуд хариуцлагатай байх хэрэгтэй нором стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримталж дагаж ажиллах хэрэгтэй байна гэдэг нь энэ зүйлээс харагдаж байна . Бид бүхэн төрийн байгуулга хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий байгууллагууд нь  тавих ёстой шаардлагаа тавьдаг үүний дагуу  барилгын компани аж ахуйн нэгжүүд болон барилга дээр ажиллаж байгаа албан хаагчид нягт нямба  өөрсдийнхөө амь нас,эрүүл мэндийг хамгаалах  дээр анхаарч ажиллах ёстой тавих ёстой тавьж байх, тавьсан  шаардлагыг  биелүүлдэг байх хэрэгтэй. Энэ чиглэл дээр анхаарч ажиллахгүй бол энэ мэт эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байна гэх аргагүй байдал  Ховдын барилгын салбарт өнөөдөр үүссэнийг  хүн бүхэн мэдэж байгаа. Барилгын норм стандарт, аюулгүй ажиллагааны стандарт гэдэг зүйлийг маш сайн мөрдөж ажиллаасай гэдэг уриалгыг нийт барилгын компаниуддаа уриалмаар байна гэв.

Цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагууд энэ хэргийг шалгаж мөрдөөд хэн буруутай гэдэг нь тогтоогдох байх хэн нэгнийг буруутай гэж яллахаасаа өмнө энэ зөрчил дутагдлыг арилгах тал дээр манай байгууллага болон улс орон даяараа 2 сайдын хамтарсан “Аюулгүй ажиллагаа, Аюулгүй барилга” аян өрнүүлэхээр өнгөрсөн 7 хоногт бичиг ирээд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга манай байгууллага 2 хамтарсан аян өрнүүлэхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байтал ийм зүйл боллоо хэмээв.Цаашид яг ямар арга хэмжээ авч ажиллах вэ? Олон залуус энэ мэт амь насаа алдсаар байх уу?Цаашид барилгын компаниуд хариуцлагатай байх хэрэгтэй нором стандарт, аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримталж дагаж ажиллах хэрэгтэй байна гэдэг нь энэ зүйлээс харагдаж байна. Бид бүхэн төрийн байгууллага хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий байгууллагууд нь тавих ёстой шаардлагаа тавьдаг үүний дагуу барилгын компани аж ахуйн нэгжүүд болон барилга дээр ажиллаж байгаа албан хаагчид нягт нямба өөрсдийнхөө амь нас,эрүүл мэндийг хамгаалах дээр анхаарч ажиллах ёстой, тавьсан шаардлагыг биелүүлдэг байх хэрэгтэй. Энэ чиглэл дээр анхаарч ажиллахгүй бол энэ мэт эмгэнэлт явдал дахин давтагдахгүй байна гэх аргагүй байдал Ховдын барилгын салбарт өнөөдөр үүссэнийг хүн бүхэн мэдэж байгаа. Барилгын норм стандарт, аюулгүй ажиллагааны стандарт гэдэг зүйлийг маш сайн мөрдөж ажиллаасай гэдэг уриалгыг нийт барилгын компаниуддаа уриалмаар байна гэв.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл