khovd.mn

Алга болсон хүү “Буянт гол”-ын орчимд дроны бичлэгт харагджээ

ЭРЛИЙН БАГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА Ховд аймаг Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрээс 17 настай Б гэх эрэгтэй хүүхэд 2025.05.31-2025.06.01-ний шилжих шөнө 03:00-04:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 123 […]

0
16245
Алга болсон хүү “Буянт гол”-ын орчимд дроны бичлэгт харагджээ

ЭРЛИЙН БАГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛЖ БАЙНА

Ховд аймаг Жаргалант сум Буянт багийн нутаг дэвсгэрээс 17 настай Б гэх эрэгтэй хүүхэд 2025.05.31-2025.06.01-ний шилжих шөнө 03:00-04:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид эрлийн үйл ажиллагааг явуулж байна.

Мөн Жаргалант сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Ерөнхий боловсролын 3 дугаар сургууль, Хот тохижуулахын газар, иргэд Жаргалант сум, Дуут сум, Буянт сумын нутаг дэвсгэрт нэмэлтээр ажиллаж байна.

12:00 цагийн үед эрлийн баг Урд улаан ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байсан боловч Буянт голын орчимд сураг нь гарсан тул уулнаас эрэн хайх ажиллагааг зогсоон, Буянт голын их гол, бага гол орчмоор эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: Ховд аймгийн Онцгой байдлын газар

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл