khovd.mn

7 хүн эрүүлжүүлэгдэж 12 хүн баривчлагдсан байна

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Март-ын 8-ны баярын өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газарт нийт 17 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 1, бусдын амгалан тайван алдагдуулсан 2, согтуу хэрүүл маргаан үүсгэсэн 3, хүний биед халдах 1 бүртгэгдсэн бол 7 […]

0
727
7 хүн эрүүлжүүлэгдэж 12 хүн баривчлагдсан байна

ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Март-ын 8-ны баярын өдөр Ховд аймаг дахь цагдаагийн газарт нийт 17 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 4, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 1, бусдын амгалан тайван алдагдуулсан 2, согтуу хэрүүл маргаан үүсгэсэн 3, хүний биед халдах 1 бүртгэгдсэн бол 7 хүн эрүүлжүүлэгдэж, 12 хүн баривчлагджээ. Угтаа бол энэ өдөр эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, гарц шийдэл эрэлхийлэх өдөр юм. Гэтэл аливаа баяр наадмыг зугаа цэнгэлийн талбар болгож, архидан согтуурах явдал Монгол улсад хэрээс хэтэрснийг илтгэж байгаа хэрэг. Баяр нэрийн дор архидан согтуурч хэн нэгнийг хүчирхийллийн золиос болгосоор байх уу гэдэг асуулт ч урган гарч байгаа юм. Иймд аливаа баяр наадмыг хэм хэмжээнд захирагдаж, соёлтой боловсон, архи согтууруулах ундаагүй тэмдэглэн өнгөрүүлэх нь чухал байна. 2022.03.09 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл