khovd.mn

14 настай охиныг хүчиндсэн 3 этгээдийг цагдан хорих эсэхийн шүүх хурал өнөөдөр болно.

14 настай охиныг 3 залуу хүчиндсэн ноцтой хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан бөгөөд оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь […]

0
1298
14 настай охиныг хүчиндсэн 3 этгээдийг цагдан хорих эсэхийн шүүх хурал өнөөдөр болно.

14 настай охиныг 3 залуу хүчиндсэн ноцтой хэрэг Ховд аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн. Тодруулбал: 2022 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 00:00 цаг өнгөрч байх үед уг үйл явдал болсон байдаг. Хохирогч охин С .нь сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан бөгөөд оройн 00:00 цаг орчимд охины үеэл ах … нь охин руу гэрээс чинь эргэлт ирсэн гараад ир хэмээн чат бичиж хууран мэхлэж байрнаас нь дуудаж гаргаад гол руу дагуулан гар 2 залуутай нийлж гарыг нь барьж, амыг нь дарж байгаад ээлж дараалан хүчиндсэн гэж хохирогч охин болон түүний төрсөн ээж бидэнд мэдээлэл хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хүчингийн хэрэгт холбогдсон 3 этгээдийг хойшлуулшгүйгээр цагдан хорих саналыг Ховд аймаг дахь цагдаагийн газраас прокурорт хүргүүлсэн байна. Прокурор саналыг хянаж үзээд цагдан хорих үндэслэлтэй байна гэж үзээд шүүх рүү шилжүүлжээ. Тэгвэл тэднийг цагдан хорих эсэхийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болно.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл