МУ-ын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Ховд аймагт ажиллах үеэрээ шатахууны үнийг 200 төгрөгөөр бууруулах боломжтой. Аймаг орон нутгийн удирдлагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж бодит ажил болгохыг чиглэл болгосон. Тэгвэл “дизель” түлш Ховд аймагт 200 төгрөгөөр буурлаа. Харин хамгийн их хэрэглэгчтэй эрэлт хэрэгцээ ихтэй шатахуун болох А92 болон А80 бензиний үнийг бууруулах нь чухал гэдэг саналыг иргэдийн зүгээс ирүүлж байна. А92, А80 шатахууны үнийг бууруулахад цаг хугацааа шаардлагатай. Хэрэв буурвал 50-100 төгрөгөөр буурах боломжтойг албаныхан хэллээ. Ямартай ч “дизель” түлш 2400 төгрнөөс 2200 болж хямдарлаа. Цаашид үнийн хөөрөгдөл үүсэгхгүй тогтвортой байлгах нь чухал байгаа юм.
2012.09.03
Хариулт (0 )