khovd.mn

Үйлчилгээний ажилчид цалингаа авахгүй сар дамнаж байна

Ховд аймгийн боловсролын салбар буюу ЕБС-д  ажиллаж буй үйлчилгээний ажилчдын цалинг олгохгүй сар дамнаж байна гэх мэдээллийг сурвалжиллаа. Тэдний цалинг өмнө нь сургуулиас нь олгодог байсан бол энэ сараас эхлээд Жаргалант сумын засаг даргын тамгын газраас олгодог болсон байна. Тэгвэл тэдний 2 дугаар сарын цалинг олгохгүй байгаа нь үйлчилгээний ажилчдыг бухимдуулж байна. Тэд хамгийн их […]

0
1223
Үйлчилгээний ажилчид цалингаа авахгүй сар дамнаж байна

Ховд аймгийн боловсролын салбар буюу ЕБС-д  ажиллаж буй үйлчилгээний ажилчдын цалинг олгохгүй сар дамнаж байна гэх мэдээллийг сурвалжиллаа. Тэдний цалинг өмнө нь сургуулиас нь олгодог байсан бол энэ сараас эхлээд Жаргалант сумын засаг даргын тамгын газраас олгодог болсон байна. Тэгвэл тэдний 2 дугаар сарын цалинг олгохгүй байгаа нь үйлчилгээний ажилчдыг бухимдуулж байна. Тэд хамгийн их ачаалалтай, цаг наргүй ажиллаж, хүнд хүчир ажлыг хийдэг хэрнээ бага цалин авсаар ирсэн нь үнэн. Тэдний гар дээр авдаг өнөөдрийн бодит цалин 385 мянган төгрөг юм байна. Харин авч буй цалин нь амьдралд хангалттай хүрэлцдэггүй гэдгийг хэллээ. Мөн тэд өөрсдийгөө төрд ажиллаад байна уу хувийн хэвшилд ажиллаад байна уу гэдгээ мэдэхээ байлаа. Төрд суугаа эрх мэдэлтнүүд нь ч энэ асуудлыг өөрсдөө мэдэхгүй байна гэв. Нэн ялангуяа зарим төрийн алба хаагчид үйлчилгээний ажилчидтай ёс бус харьцдаг, тэднийг дорд үздэг асуудал Ховд аймагт байгааг онцоллоо.  Иймд тэдэнд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэж өгөхийг манай сайтаар дамжуулан уламжиллаа. 2022.03.01 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл