Э.Энхсайхан эхнэрийнхээ хамтаар “Эко гутал”ХХК-ийг үүсгэн байгуулж орон нутагтаа гутлын үйлдвэр ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Анх 2 хүнийг ажлын байраар хангаж байсан бол жил ирэх тусам үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж өнөөдрийн байдлаар 8 хүнийг ажлын байраар хангаж тэднийг тогтмол цалинжуулан ажиллуулж жилд дунджаар 6000 гаруй гутал үйлдвэрлэж эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Тэрээр зарим өдөрт 20 хос гутал үйлдвэрлэдэг тухай ярьлаа. Мөн ажилчдын гутал үйлдвэрлэж МоЭнКо ХХК-нд нийлүүлдэг байна.2023.01.03
Хариулт (0 )