Ховд.мн сайтын “Нээлттэй микрофон”-нд Ховд аймгийн Жаргалан багийн иргэн Э.Мөнхзаяа оролцож дугуйн замны асуудлаар үзэл бодлоо илэрхийлж тулгамдаж байгаа асуудлаа хэллээ. Э.Мөнхзаяагийн хувьд дугуйтай зорчиж байгаад хөлөө гэмтээж бэртсэн тухайгаа ярьсан юм. Үүнийг дугуйн зам стандарт шаардлага хангахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ анхаарч, аль болох хөдөлгөөнтэй байхыг чухалчилдаг болж энэ хэрээрээ дугуй унах хүмүүсийн тоо олширсон ч манай аймагт стандарт шаардлага хангасан дугуйн зам байхгүй байгаа нь шүүмжлэл дагуулж эхэллээ. Наад захын дугуйн замыг тодотгох тэмдэг тэмдэглэгээгүй, унаж бэртэх эрсдэлтэй, дугуйн зам нэртэй шороо бужигнасан, дэгэн догонтой замууд нь дугуйтай зорчигчдын хувьд тулгамдсан асуудал болж байна гэлээ. Иймд иргэндээ ээлтэй төр байж, аливаа зүйлийг хийж хэрэгжүүлэхдээ стандартыг мөрдлөг болгож,хийж байгаа ажилдаа сэтгэлтэй хандахыг хүсэж байна. |
|
|
Хариулт (0 )