15 настай охин үе тээгийнхэндээ зодуулж толгойдоо гэмтэл авсны улмаас нас барсан байж болзошгүй мэдээллийг бид сурвалжилж байсан. Уг асуудлаар тухайн үед буюу 2023.02.07-ний өдөр Ховд аймгийн засаг дарга Э.Болормаатай ярилцах үеэр тэрээр ингэж хэлсэн юм. Одоогоор урьдчилсан байдлаар бол хохирогчийн гавлын яс нь хугаралгүй, тархинд голомтод өөрчлөлтгүй,толгойн орой хэсэгт шархтай, шархны бохирдсон шалтгаанаас болж тархины идээт үрэвсэл үүсэж нас барсан байх магадлалтай гэсэн урьдчилсан шүүх эмнэлэгийн дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Хариулт (0 )