Ховд аймгийн хэмжээнд энэ жил нэгдүгээр ангид 2197 сурагч хамран сурах тойргоор элсэн суралцахаар бүтгүүлээд байна.
2024-2025 оны хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэж суралцахаар 24 сургуулийн 65 бүлэгт 2197 сурагч хамран сурах тойргоор бүртгүүлсэн байна.Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/82 тушаалаар ЕБС-ийн хамран сурах тойрог тогтоох аргачлалыг баталсан. Энэ оны тавдугаар сараас сургуулийн багш болон эцэг,эх ,асран хамгаалагч, сум, баг,хорооны засаг захиргааны нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл орсон 7-9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг сургуулийн захирал хамран сурах тойрог тогтоох ажлын хэсгийг ахлан зохион байгуулсан байна.Мөн нэгдүгээр ангийн элсэлтийн хүсэлтийг 2024 оны 08 сарын 12-ны өдрөөс- 08 дугаар сарын 25-ны хооронд E-Mongolia системээр хүлээн авсан байна.
Мэдээ бэлтгэсэн: М.Хадбаатах
Хариулт (0 )