Өнөөдөр Ховд аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүч доголдож цахилгаан хязгаарлаад байна. Тог хэлбэлзснээс үүдэн зарим айл өрхүүдийн цахилгаан хэрэгслүүд шатсан гэх гомдлууд ч ирж байна. Тэгвэл Баруун бүсийн төв-Онцгой байдлын газард Эвийн хүч худалдааны төвд гал гарлаа гэх дуудлага өнөөдөр оройны 21:00 цаг орчимд ирсэн байна. Дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид газар дээр нь очиж ажиллахад тус худалдааны төвд цахилгаан доголдсноос болж бага хэмжээний гал гарсан гэв.
2021.09.06
Хариулт (0 )