khovd.mn

Ш.Адьшаа: Анх нүүрсний хулгайн шүгэл үлээсэн хүн нь би

Надад өө байсан бол эрх баригчид хамгийн түрүүнд гаргаж ирэх байсан- -Нүүрсний хулгайн асуудалд таны нэр орчихсон явна лээ. Энэ талаар та тайлбар өгөөч? -Цахим орчинд тийм зүйл явна лээ. Тавантолгойгоос нүүр тээвэрлэж байгаа компаниуд дунд миний хамаарал бүхий ганц ч машин байхгүй. Нүүрс тээвэртэй би огт холбоогүй. Хариуцлагатайгаар хэлчихье. Сөрөг хүчнийх тул намайг хаацайлж, […]

0
477
Ш.Адьшаа: Анх нүүрсний хулгайн шүгэл үлээсэн хүн нь би

Надад өө байсан бол эрх баригчид хамгийн түрүүнд гаргаж ирэх байсан-

-Нүүрсний хулгайн асуудалд таны нэр орчихсон явна лээ. Энэ талаар та тайлбар өгөөч?

-Цахим орчинд тийм зүйл явна лээ. Тавантолгойгоос нүүр тээвэрлэж байгаа компаниуд дунд миний хамаарал бүхий ганц ч машин байхгүй. Нүүрс тээвэртэй би огт холбоогүй. Хариуцлагатайгаар хэлчихье. Сөрөг хүчнийх тул намайг хаацайлж, хамгаалах хүн ч байхгүй. Хэрэв өө байсан бол эрх баригчид хамгийн түрүүнд гаргаж ирэх байсан байх.

УИХ-д орж ирэхээсээ өмнө Тавантолгой компанийн нүүрстэй холбоотой том хулгай, луйвар бий гэдгийг мэдэж байсан. Парламентад орж ирээд олон талаас нь лавшруулан судалсан. Үнэхээр ард түмний баялгийг хулгайлсан, улстөр дамнасан том бүлэглэл бий гэдэг нь тодорхой. Энэ нь оффтейк гэрээ, тээвэр логистик, төмөр замын бүтээн байгуулалт дамжсан асуудлуудаар илэрч байгааг та бид харж байна. Ингээд 2022 оны гуравдугаар сард нүүрсний хулгайн асуудалтай холбоотой Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж байлаа. Энэ тухайгаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт танилцуулсан. Улмаар УИХ-ын 26 гишүүнээс дэмжлэг авч, “боомт нүүрс тээвэрлэлтийн төр хувийн хэвшлийн том компаниудад хяналт шалгалт хийе, тэгэхгүй бол хөл толгойгоо алдсан замбараагүй асуудал байна” гэдгийг хэлсэн л дээ. Ингээд нүүрсний хулгайн хэргийг шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-аар батлуулж, шүгэл үлээсэн хүн бол би. Хаана ч хэлнэ. Зургаан сарын хугацаанд шалгасан. Гэтэл нэг бэрхшээлтэй асуудал гарч ирсэн.

-Тэр нь юу юм?

-Монгол Улсын их хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн “34.4.Улсын Их Хурлын гишүүний өмнөх, эсхүл одоогийн үйл ажиллагаа нь тусгай шалгах тухайн асуудалтай холбоотой бол уг гишүүнийг түр хорооны бүрэлдэхүүнд оруулахыг хориглоно” гэр заалт бий. Өөрөөр хэлбэл аль хэдэн жилийн өмнө гаалийн байгууллагад ажиллаж байсан маань тээг болсон гэсэн үг. Тиймээс УИХ-ын Тамгын газраар дамжуулан АТГ-аас ашиг сонирхлын зөрчлийн тодорхойлолт авсан. Тэгээд хууль дээдлэх, зарчмын хүрээнд Хянан шалгах түр хорооноос сайн дураараа гарч, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг оруулсан байдаг юм.

Хянан шалгах түр хорооноос гарсан ч хулгай луйврыг төрийн эрх барих дээд байгууллагын анхааралд авч ирж, шүгэл үлээж чадсан. Цаашлаад гэм буруутнуудыг олох, ард түмний алдагдсан боломжийг тогтоох ажилд шүгэл үлээгчийнхээ хувьд ажилласаар байх болно. Түр хорооноос гарсан ч мэдээлэл цуглуулах, бодит үнэнийг тогтоох нь УИХ-ын гишүүн надад нээлттэй. Тодорхой шийдвэр гаргалт, санал хураалтад л оролцох боломжгүй юм билээ.

-Нүүрсний хулгайн асуудлыг шалгах түр хороонд Т.Доржханд, С.Ганбаатар, С.Одонтуяа нарыг би оруулж ирсэн-

-Хянан шалгах хороо байгуулах ажлыг санаачилж асан үедээ ямар гишүүдэд санал тавьж байв?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Хянан шалгах түр хороонд орж ажиллах олонх, цөөнхийн бүлгийн гишүүдээс санал авдаг. Тиймээс би МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарт “хамтран ажиллаж шалгалцаад өгөөч” гэдэг албан бичгээ өгч байлаа. Баримт нь энэ байна, хараарай. Энэ дагуу Т.Доржханд, С.Ганбаатар нар орж ирсэн. Харин Н.Алтанхуяг гишүүнийг УИХ-ын чуулганы санал хураалтаар унагаасан. Яагаад унагаасныг үнэхээр мэдэхгүй.

-Жагсаалын эхний өдөр нөхцөл байдал хурцдах үеэр цахим чуулган хуралдсан. Тухайн чуулганаар онц байдал тогтоохыг дэмжсэн УИХ-ын гишүүдийн нэрс явна лээ. Онц байдал тогтоохыг та яагаад дэмжив?

-Анх энэ шүглийг би үлээсэн гэж хэлсэн. Энэ нь маш олон эрсдэл дагуулдаг юм байна. Хулгайч нар эргэж хашгирч, намайг холбоотой мэтээр гүжирдэж эхэлсэн. Харлуулах ямар л боломж гарч ирж байна тэр болгоныг ашиглаж байх шиг. Тэрний нэг нь “Онц байдал тогтоохыг дэмжсэн 30 гишүүн” гэдэгт миний нэрийг оруулж сэвсэн юм билээ. Түүгээр над руу дайрч, доромжлох, харлуулах үйлдлүүд гарсан. Харамсаж байна.

Гэтэл арванхоёрдугаар сарын 05-нд цахим чуулган хуралддаг өдөр би Ховд аймгийн Алтай суманд иргэдтэй уулзаж явсан юм шүү дээ. Үүнийг нотлох лайв бий. Цахим чуулган хуралдахыг ч мэдээгүй. Дараа нь УИХ-ын тамгын газраас “Цахим чуулганд оролцоогүй тухай”-гаа нотлосон бичиг авсан. “Та цахим чуулганд суугаагүй юм байна” гэдэг хариу өгсөн. Мэдээлэх эрхийнхээ хүрээнд үнэн зөв мэдээлэл өгөх нь зөв байх. Өөрийгөө хамгаалж байгаа юм биш.

Ийм эгзэгтэй цаг үед “парламент онц байдал зарлана, түүнийг нь Ш.Адьшаа тэргүүтэй гишүүд дэмжсэн” гэдэг худал мэдээлэл нь үнэхээр эвгүй санагдсан. Дайрч, гүтгэх сонирхолтой хүмүүс байгаа юм байна. Дахин хэлье, би болон гэр бүлийн минь нэг ч гишүүн нүүрсний асуудалд хамааралгүй.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Eguur.mn
 

 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл