2023.01.05-ий 21 цагийн байдлаар А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн Бураатын давааны цасыг шуурхай ажлын хэсэг Мастер-1 механизмчин-2 замчин-2 үйлчилгээний жолооч-1, машин механизм: грейдер-1, Ковш-1, үйлчилгээний машин-1 гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж даваанд саатаж байсан жижиг том оврын арваад тээврийн хэрэгслийг гаргаж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Орон нутгийн 21:30 цагийн байдлаар даваанд цасан шуургатай тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тасрахгүй байгаа учир ШАХ үргэлжлүүлэн ажиллаж байна. Эх сурвалж: Жол АЗЗА ХХК
Хариулт (0 )