Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөмлөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй. Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор, баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ, цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн, бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан , тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана.
Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх…
Цагдаагийн хошууч, Б.Гантөмөр 6 жилийн өмнө ингэж бичиж байсан бол нүүрсний хулгайн асуудлаар ингэж бичжээ.
НЭГЭН ЦАГТ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ЖИЖҮҮРИЙН ШУУРХАЙ АЛБАНЫ АХЛАХ ОФИЦЕРЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХДАА (2016 ОНЫ 11-Р САРЫН 15-НД) ИНГЭЖ БИЧИЖ БАЙЖ.
ТЭР ӨДРӨӨС ХОЙШ 6 (ЗУРГАА)-Н ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЫН НИЙГЭМД ЮУ ӨӨРЧЛӨГДӨЖ, ЯМАР АХИЦ ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН ЮМ БОЛ … НҮҮРСНИЙ ХЭРЭГ ИЛ ГАРСАНААР ОДОО Л СЭРЖ СЭХЭЭРЧ ЭХЛЭЖ БАЙГАА ЮМ БОЛОВ УУ?
“2016.11.15. Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. Доржийн гудамж. БЗДЦХ-2.ЖША
гэжээ.
Хариулт (0 )