khovd.mn

Х.Балдан: Улсын аварга малчин боллоо

Улс аймаг сумын аварга малчид, тариаланчидын шагнал гардуулах үйл ажиллагаа энэ өдрүүдэд үргэлжлилж байна. Бид энэ удаад баруун сумдад ажиллаж Ховд аймгийн Алтай сумын Алтан гадас багаас төрөн гарсан шинэхэн аварга Х.Балдангийн хот айлд зочилж шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар болон холбогдох салбарынхан […]

0
702
Х.Балдан: Улсын аварга малчин боллоо

Улс аймаг сумын аварга малчид, тариаланчидын шагнал гардуулах үйл ажиллагаа энэ өдрүүдэд үргэлжлилж байна. Бид энэ удаад баруун сумдад ажиллаж Ховд аймгийн Алтай сумын Алтан гадас багаас төрөн гарсан шинэхэн аварга Х.Балдангийн хот айлд зочилж шагналыг нь гардуулан өглөө. Шагналыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар болон холбогдох салбарынхан гардуулан өгч баяр хүргэлээ.  Малчдын хувьд жилийн дөрвөн улиралд малаа маллаж, байгаль цаг уурын хүнд хэцүү бүхнийг даван туулж нүүдэллэн амьдардаг уламжлалтай ард түмэн.Х.Балдан, Ч.Цагаанхичиг нар сүүлийн 30 гаруй жил  мал маллаж ирсэн удам дамжсан малчин айл юм. Эднийх энэ жил 2300 тоо толгой мал тоолуулсан. Энэ хавар 700 гаруй төл хүлээж авахаар бэлтгэлээ ажлаа хангасан байна. Ийнхүү эрдэнэт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, малынхаа ашиг шим, үүлдэр угсааг сайжруулж, залуу малчдыгаа дэмжих, малч ухаанаараа залуу хойчдоо үлгэрлэж яваа энэ гэр бүлийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж МУ-ын аварга хэмээх цолыг хүртээсэн явдалд тэд баяртай байгаагаа илэрхийллээ.

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл