khovd.mn

Хууль бусаар загас агнасан байж болзошгүй байна

Хууль бусаар загас агнасан байж болзошгүй байна    Тодруулбал: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Хар усны харгана гэдэг газар олон тооны Монгол хадран загасыг үржлийн үед нь хууль бусаар агнасан байж болзошгүй байна.    Ялангуяа Монгол хадран загас нь нэн ховор загасны төрөлд ордог.    Загасыг 04-р сарын 01-ээс 06-р сарын 15-ыг хүртэлх хугацаанд агнахыг […]

0
305
Хууль бусаар загас агнасан байж болзошгүй байна

Хууль бусаар загас агнасан байж болзошгүй байна 

 

Тодруулбал: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Хар усны харгана гэдэг газар олон тооны Монгол хадран загасыг үржлийн үед нь хууль бусаар агнасан байж болзошгүй байна. 

 

Ялангуяа Монгол хадран загас нь нэн ховор загасны төрөлд ордог. 

 

Загасыг 04-р сарын 01-ээс 06-р сарын 15-ыг хүртэлх хугацаанд агнахыг хуулиар хориглосон байдаг.

 

Энэ үеийг үржлийн үе гэж үздэг байна. 

 

Хэрэв агнасан тохиолдолд тухайн загасны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг юм байна. 

 

Хууль хяналтын байгууллага анхааралдаа авч эзэн холбогдогчийг нь тогтооно гэдэгт найдаж байна. 

 

Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалъя 

2021.04.23

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл