Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар унадаг дугуй алга болсон хэрэгт 13 настай охиныг холбож гавтай хонуулж, биед нь халдсан гэх асуудлын мөрөөр Ховд аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Гантулгаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ энэ асуудлыг манайх шалгаж байна, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Хуулийн 19 хоногийн хугацаанд эцсийн байдлаар тогтоогдохоор бүх зүйл тодорхой болно гэдэг тайлбарыг өглөө. Мөн Прокурорын шалгалтын ажиллагаанд цагдаагийн байгууллага хамаарахгүй болохыг онцоллоо. 2022.04.19
Хариулт (0 )