Уг үйлдвэр нийт 70 сая ам долларын өртөгөөр босож байгаа юм байна. Тодруулбал: 60 хувь нь өөрийн хөрөнгөөр 40 хувь нь Хөгжлийн банкны зээлийн дэмжлэгтэйгээр баригдаж байгаа юм. Үйлдвэр 2021 онд ашиглалтанд орох боломжтой байсан ч ковид цар тахлын улмаас хил гааль хаагдаж, тоног төхөөрөмж, барилгын материалууд хил дээр гацсан нь үйлдвэрийн ажилд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Цементний үйлдвэрийн их бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай явагдаж байна. Үйлдвэр ашиглалтанд орсноор баруун 5 аймаг хямд үнэтэй цементээр хангагдаж, 250-300 хүн байнгын ажлын байртай болохоос гадна барилгын материал, орон сууцны үнэ 30-40 хувь буурах зэрэг чухал ач холбогдолтой. Ховдчууд өнөөдрийн байдлаар 1500 км-ын цаанаас цементээ татан авдаг нь тээврийн зардлаас эхлээд хүндрэлтэй байдаг. Алслагдсан баруун хязгаарт баригдаж байгаа цементний үйлдвэрийг дагаад олон арван иргэд, ажилтай орлоготой болж, аж ахуй нэгжүүдийн эдийн засаг сэргэх, зэргэлдээ аймгууд Улаанбаатраас биш Ховдоос хямд үнэтэй цемент худалдан авах боломж бүрдэх гээд олон давуу талууд бий болно. Жилд 300 мянган тонн цементийг үйлдвэрлэх хүчин чадалтай эко цементний үйлдвэр нь Ховд аймгаас 18 км-ын зайд баригдаж байгаа нь нутгийн иргэдэд ч зарлага багатай. Тээврийн зардал төлөхгүй, цаг хугацаа хожих гээд давуу талууд их бий. Тэр ч утгаараа ард иргэд уг үйлдвэрийг цаг үеэ олсон бодит ажил гэж үзэж байна. Цементний үйлдвэр энэ оны 10-р сард ашиглалтанд орох юм. Ингэснээр бид Улаанбаатраас 2 дахин бага үнэтэй цементээр хангагдаж, үүнийг дагаад барилга орон сууцны үнэ бодитоор буурна.
Нийслэлээс мянга таван зуун км алслагдсан баруун бүсэд цемент үеийн үед тэнгэрт хадсан үнэтэй байж ирсэн. Үүнээс болж төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажил ч, хувийн хэвшлийнхэн, иргэдийн барилга байгууламж өндөр өртөг зардалтай баригдсаар ирсэн юм. Энэ асуудлыг шийдэх, ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ ХОТЫНХТОЙ АДИЛ БОЛГОЖ ХЯМДРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ хөгжлийн төсөл юм. Тэр ч утгаараа Монгол Улсын Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого болон сүүлийн ХОЁР Ч ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ энэ зорилт тусгагдсан. Тээвэр ложистик, хил боомтын гацаа түгжээнээс болж БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ 70-80 ХУВЬ ӨССӨН. Инфляцийн энэ өсөлтөд барилгын материал, барилга орон сууцны үнийн өсөлт гол нөлөө үзүүлж байна. Энэ үед БАРИЛГЫН ТАЛХ болсон цементээ дотооддоо үйлдвэрлэж байгаа тулдаа харьцангуй бага хохирол амсаж байгаа юм.
Цаашид дан ганц цемент ТӨДИЙГҮЙ БАРИЛГЫН АРМАТУР, ШИЛ ЦОНХ, БУСАД ДАГАЛДАХ МАТЕРИАЛАА БҮГДИЙГ НЬ дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол хөгжлийн том гарц нээгдэнэ.
2022.02.24
Хариулт (0 )