Ховд аймгийн Боловсролын газрын дарга М.Пүрэвхүү 2016 оны 8-р сараас эхлэн сүүлийн 6 жил боловсролын салбарыг удирдсан.
Тэгвэл БСУГ-ын даргаар ажиллаж байсан М.Пүрэвхүүг аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хэлтсийн даргаар томилж харин Боловсролын газрын даргаар Б.Алтангэрэлийг томилжээ.
Б.Алтангэрэл нь ХИС-д 30 орчим жил ажиллах хугацаандаа математикийн тэнхимийн эрхлэгч, тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай юм байна.
Боловсролын салбар бол нийгмийн тулах хөшүүрэг болсон томоохон салбарын нэг юм. Тийм ч учраас улс төрөөс ангид байх учиртай. Шинэ дарга ажлаа юунаас эхэлж, цаашид хэрхэхийг харах л үлдлээ…
2021.08.19
Хариулт (0 )