khovd.mn

Ховдын тарваснаас хорт бодис илрээгүй. Нитратын зөвшөөрөгдсөн хэмжээндээ байна

Ховдын тарвас хортой,аюултай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан Ховд.мн сайт Ховд аймгийн МХГ-ын нэгдсэн лаборатороос тодруулж хэмжилтийг газар дээр нь хийж олон нийтэд хүргэхэд нитратын хэмжээнээс илүү гараагүй, зөвшөөрөгдсөн хэмжээндээ байна. Иймд нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ташаа болохыг МХГ-аас анхаарууллаа. МХГ 2021 оны 08 сарын 30-ны байдлаар 150 тарвас, 150 төмс хүнсний […]

0
1140
Ховдын тарваснаас хорт бодис илрээгүй. Нитратын зөвшөөрөгдсөн хэмжээндээ байна

Ховдын тарвас хортой,аюултай гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа. Үүнтэй холбогдуулан Ховд.мн сайт Ховд аймгийн МХГ-ын нэгдсэн лаборатороос тодруулж хэмжилтийг газар дээр нь хийж олон нийтэд хүргэхэд нитратын хэмжээнээс илүү гараагүй, зөвшөөрөгдсөн хэмжээндээ байна. Иймд нийгмийн сүлжээнд тархсан мэдээлэл ташаа болохыг МХГ-аас анхаарууллаа. МХГ 2021 оны 08 сарын 30-ны байдлаар 150 тарвас, 150 төмс хүнсний ногоонд хими хор судлал,хорио цээрийн лабораторт 4 үзүүлэлт давхардсан тоогоор 1280 үзүүлэлтээр шинжилгээ хийж гүйцэтгэхэд эерэг сорьц илрээгүй байна. Магадгүй Ховдын брендийн нэр хүндийг унагах,тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэх явуургүй арга байсныг ч үгүйсгэхгүй юм. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мал амьтны тэжээлд агуулагдах нитратын зөвшөөрөгдөх  дээд хэмжээ MNS 6420-2013 техникийн шаардлагыг хангадаг. Стандарчилал хэмжилзүйн газраас баталгаажуулсан MNS 4377-1996 стандарт уламжлалт арга аргачлалаар шинжилгээ хийдэг байна. Иймд ард иргэд та бүхэн Ховдын жимс жимсгэнэ,хүнсний ногоог айх айдасгүйгээр худалдан авч хэрэглээрэй. 

2021.08.30 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл