Улсын их хурлын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилсан “Хашаандаа сайхан амьдаръя Ховдчуудаа” төслийн хүрээнд Ховд аймгийн Бичигт багт анхны загвар Хаусууд баригдаж байна.Загвар Хаусын хувьд орчин үеийн загвар шийдэл ногоон байгууламж бүхий 1 болон 2 давхар шийдэлтэйгээр баригдаж байна. Мөн цэвэр бохирын шугам, дулааныг бүрэн шийдэж өгчээ.Загвар Хаусны барилгын дуусаад Хаус хорооллыг барьж эхлэх юм. Барилгын явцыг үзсэн иргэд ялангуяа залуу гэр бүлүүдийг дэмжсэн чухал ажил болж байгааг онцоллоо. Залуу гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлын нэг бол байр орон сууц үнэтэй ипотекийн зээлд тэр бүр хамрагдах боломж хомс байдаг. Тэгвэл Хашаандаа сайхан амьдаръя Ховдчуудаа төслийн хүрээнд баригдаж буй Хаус хороолол орон сууцны үнээс 2 дахин хямдаас гадна иргэд ногоон зээлээр хамрагдах боломжтой аж.
Хариулт (0 )