Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн саналын дагуу Хар Ус нуурт ашигт малтмалын лиценз олгох асуудлаар Ховд аймгийн ИТХ -ын 9 дүгээр хуралдааныг 10 сарын 21-ны өдөр зарлан хуралдуулах тухай тогтоол гарсан байна. Хатан Хар Ус нуурын хувь заяа энэхүү хуралдаанаар шийдэгдэх бөгөөд хүчээр зөвшөөрүүлэх чиглэл ирсэн талаар ч яригдаж байна. Ховдчуудын бахархал болсон Хар Ус нуурын байгалийн цогцолбор газар ашигт малтмалын лиценз олгох гэж улайран зүтгэж байгаа нь асар их ашиг сонирхол цаана нь байна гэх хардлагыг төрүүлж эхэллээ.
Соц нийгмийн үед Хар Ус нуурын дор нефтийн томоохон нөөц байгааг илрүүлсэн байдаг. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн саналд Хар Ус нуур 2 талбайд сонгон шалгаруулалт зарлах тухай гэсэн нь нефтийн ордтой хамаатай байх магадлалтай гэнэ.
Хариулт (0 )