“Халзан бүргэтэй төсөл” “Мөнгөлөг шагшуурга арга хэмжээг 200 саяар ивээн тэтгэж байна гэх мэдээллийг албаны эх сурвалжаас тодрууллаа. Халзан бүрэгтэй төслийн компаниас Ховд аймагт зохион байгуулагдаж байгаа “Хөрөнгө оруулалтын форум” болон “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээнд 200 сая төгрөг өгсөн асуудал байхгүй юм байна. Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс орон нутагт болж буй арга хэмжээний талаар зохион байгуулагчдаар дамжуулан зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаагаа хэллээ. Энэ жилийн арга хэмжээнд Хаанбанк, МонЭко, Мобиком, АэроМонголиа, ХХБ тэргүүтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага ямар нэгэн байдлаар дэмжин хамтран ажиллаж байгаа юм байна.
Хариулт (0 )