khovd.mn

У.Цэрэнтогтох төсвийг хэмнэж үр ашигтай зарцуулж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг дарга У.Цэрэнтогтох төсвийг хэмнэж, үр ашигтай зарцуулж, төсөл хөтөлбөрүүдийг сумандаа амжилттай хэрэгжүүлж ард иргэдийг ажлын байраар хангаж иргэн төвтэй ажиллаж байна. Бага төсвөөр их ажил хийж болдогын бодит жишээг үлгэрлэн харуулж байгаа нь ажилдаа хэр зэрэг сэтгэлтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн 2021 онд тус сумын ОНХС-ын санд ердөө […]

0
469
У.Цэрэнтогтох төсвийг хэмнэж үр ашигтай зарцуулж байна

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын засаг дарга У.Цэрэнтогтох төсвийг хэмнэж, үр ашигтай зарцуулж, төсөл хөтөлбөрүүдийг сумандаа амжилттай хэрэгжүүлж ард иргэдийг ажлын байраар хангаж иргэн төвтэй ажиллаж байна. Бага төсвөөр их ажил хийж болдогын бодит жишээг үлгэрлэн харуулж байгаа нь ажилдаа хэр зэрэг сэтгэлтэй гэдэг нь харагдаж байгаа юм. Өнгөрсөн 2021 онд тус сумын ОНХС-ын санд ердөө 69.8 сая төгрөг суутгагдсан. Бусад сумдтай харьцуулахад дэндүү чамлалтай бага төсөв хэдий ч дээрх төсвөөр 11 томоохон төсөл хөтөлбөр, бодит ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал: Сумын төвийн гэрэлтүүлэг, нэгдсэн хогийн цэг отболдох, Баян гол, Шураг, Хонгио, Намаржин багуудын тохижилт, сумын төвийн гудамж талбайн камержуулалт, цаг уурын станцын өргөтгөл нүүлгэн шилжүүлэлт, цэцэрлэгийн камержуулалт, корона вирусаас урьдчилан сэргийлэх нөөц бүрдүүлэх, Сумын ИТХ-ын иргэний танхимын тоног төхөөрөмжийн шинэчлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, орон нутаг үйлдвэрийн газар байгуулах санхүүгийн дэмжлэг, цагдаагийн кабоны засвар гэх мэт бодит ажлуудыг хийж хэрэгжүүлсэн нь ард иргэдийн талархлыг хүртээд байна. 2022.02.22

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл