Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жил, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” хэмээх газарт 2021 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уралдаанч хүүхдийн бүртгэл Ховд аймгийн Буянт голын бага гүүрний дээд талд 2021 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд явагдана. Уяачид та бүхэн дараах мэдээллийн дагуу Уралдаанч хүүхдүүдээ дурдсан хугацаанд ирж бүртгүүлнэ үү. Уралдааны үеэр бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу
2021.08.03
Хариулт (0 )