khovd.mn

Ул ширмэнд гэмтэл гарсан гэв

Ховд дулааны станц ТӨХК халаалт дулаан доголдуулж иргэдийг хохироож байна гэх мэдээллийн мөрөөр тус ХК-иас тодрууллаа. Мөн дулааны төлбөрөө үндэслэлгүйгээр нэмж байгаа асуудалд иргэд бухимдаж байна. Энэ асуудлаар тус ХК-ийн ерөнхий инженер Т.Бямбатөмөрөөс тодруулахад ул ширмэнд гэмтэл гарсан тул одоогийн байдлаар К3-аар дулаан үйлдвэрлэж байна, хэрэглээ өндөр, зуухны ашигт үйлийн ковцент бага учир ачааллаа дийлэхгүй […]

0
85
Ул ширмэнд гэмтэл гарсан гэв

Ховд дулааны станц ТӨХК халаалт дулаан доголдуулж иргэдийг хохироож байна гэх мэдээллийн мөрөөр тус ХК-иас тодрууллаа. Мөн дулааны төлбөрөө үндэслэлгүйгээр нэмж байгаа асуудалд иргэд бухимдаж байна. Энэ асуудлаар тус ХК-ийн ерөнхий инженер Т.Бямбатөмөрөөс тодруулахад ул ширмэнд гэмтэл гарсан тул одоогийн байдлаар К3-аар дулаан үйлдвэрлэж байна, хэрэглээ өндөр, зуухны ашигт үйлийн ковцент бага учир ачааллаа дийлэхгүй байна гэв. Өнөөдөртөө засвар үйлчилгээ бүрэн дуусч халаалт дулаан хэвийн горимонд шилжинэ гэдэг тайлбарыг өглөө. Мөн халаалт дулааны үнийн өсөлтийг ЭХЗХ-оос тогтоодог гэв. 

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл