khovd.mn

Т.Хүдэрчулуун: Би олон жил хөдөлмөрлөж мод бут тарьж ургуулсан газраа чөлөөлөхгүй

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Ойн бүсэд” нэр бүхий эрх мэдэлтнүүд газар эзэмшдэг. Үүний нэг нь Бугаан гол захын эзэн Т.Хүдэрчулуун юм. Түүнээс газраа чөлөөлөх эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би газраа чөлөөлөхгүй, учир нь олон жил хөдөлмөрлөж мод бут тарьсан. Би газраа зориулалтын бусаар ашиглаагүй гэв.  Завхөн ойн […]

0
577
Т.Хүдэрчулуун: Би олон жил хөдөлмөрлөж мод бут тарьж ургуулсан газраа чөлөөлөхгүй

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах “Ойн бүсэд” нэр бүхий эрх мэдэлтнүүд газар эзэмшдэг. Үүний нэг нь Бугаан гол захын эзэн Т.Хүдэрчулуун юм. Түүнээс газраа чөлөөлөх эсэх асуудалд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ би газраа чөлөөлөхгүй, учир нь олон жил хөдөлмөрлөж мод бут тарьсан. Би газраа зориулалтын бусаар ашиглаагүй гэв.  Завхөн ойн бүсэд л гэхэд 37 иргэн аж ахуй нэгж газар эзэмшдэг. Гэтэл 0.7 га газраа ч авч чадахгүй айл айлын хашаа дамжин амьдарч байгаа иргэд ч олон байгаа юм. Тийм ч учраас газрыг иргэн бүрт эрх тэгш олгох ёстой, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх нь зөв хэмээн үзэж байгаа иргэд ч байна. Ойн бүсийн хувьд уг газар нь нийтийн эзэмшлийн талбайд багтдаг. Харин төр засгаас Ойн бүсийг чөлөөлөх асуудлыг ярьж байгаа. Хэзээ бодит ажил хэрэг болгож газрыг чөлөөлөх эсэхийг харах л үлдэж байна.2022.11.25

AdminA
нийтэлсэн

Admin

Хариулт (0 )



















Шинэ мэдээлэлтэй байгаарай

Намайг шинэ зүйл нийтлэх үед мэдэгдэл авч, хүссэн үедээ бүртгэлээ цуцлаарай.

Шинэ мэдээлэл